DME :: Хөгжлийн төсөв

2025-03-13
admin

Нэг. Улсын төсөвт тусгах санал хүргүүлэх


Захиргааны байгууллага №1. МОНГОЛ УЛСЫН ЯАМ
Захиргааны байгууллага №2. ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
Захиргааны байгууллага №3. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА :: САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГЖ ( ГАЗАР, ХЭЛТЭС )

1.1.1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
ТӨСӨВ, САНХҮҮ ХАРИУЦСАН АЖИЛТАН
1.1.1.1. 1
1.1.2. МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭН БОЛОВСРУУЛАХ
ТӨСӨВ, САНХҮҮ ХАРИУЦСАН АЖИЛТАН
1.1.2.1. 1


1.2. ХӨГЖЛИЙН БОДЛОГО - УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАХ САНАЛЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ
ТӨСӨВ, САНХҮҮ ХАРИУЦСАН АЖИЛТАН
1.2.1. 1


1.3. УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАХ САНАЛЫГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ
ТӨСӨВ, САНХҮҮ ХАРИУЦСАН АЖИЛТАН
1.3.1. 1


1.4. НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ ( Улсын төсөвт тусгах санал )
ТӨСӨВ, САНХҮҮ ХАРИУЦСАН АЖИЛТАН - НЭГЖИЙН ДАРГА
1.4.1. 1


1.5.1. ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ( Сайд, Засаг дарга, Агентлагийн дарга )
НЭГЖИЙН ДАРГА
1.5.1.1. 1
1.5.2. УДИРДЛАГЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ( БИД ЯГ ОДОО ЮУ ХИЙХ ВЭ? )
НЭГЖИЙН ДАРГА
1.5.2.1. 1


1.6. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС .....
ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД :: МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ
8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл
8.4. Мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.4.1. өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл, Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн санал, Төсвийн тухай хуулийн 54.5.4-т заасан мэдээлэл;
8.4.2. төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан;
8.4.3. санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт;
8.4.4. хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
8.4.5. төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар;
8.4.6. таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;
8.4.7. цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт;
8.4.8. бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр;
8.4.9. шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
8.4.10. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
8.4.11. худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт шалгалтын тайлан, дүгнэлт;
8.4.12. мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл;
8.4.13. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалт;
8.4.14. Засгийн газрын гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл;
8.4.15. улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, арга хэмжээ бүрийн код, төсвийн нэгдсэн үзүүлэлт;
8.4.16. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээлэл;
8.4.17. Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээлэл;
8.4.18. улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар;
8.4.19. нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ;
8.4.20. төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан;
8.4.21. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээлэл;
8.4.23. төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай бүрд хувийн хэвшлийн түншлэгч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, түншлэлийн зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл;
8.4.24. хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээлэл;
8.4.25. улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоо;
8.4.26. төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн;
8.4.27. мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан;
8.4.28. хууль тогтоомжид заасан бусад.

Хоёр. Улсын төсвийн төсөл боловсруулах


САНГИЙН ЯАМ :: ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

2.1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
УЛСЫН ТӨСӨВ ХАРИУЦСАН АЖИЛТАН
2.1.1. 1


2.2. ХӨГЖЛИЙН БОДЛОГО - УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАХ САНАЛЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ
УЛСЫН ТӨСӨВ ХАРИУЦСАН АЖИЛТАН
2.2.1. 1


2.3. УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
УЛСЫН ТӨСӨВ ХАРИУЦСАН АЖИЛТАН
2.3.1. 1


2.4. НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ ( ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР )
УЛСЫН ТӨСӨВ ХАРИУЦСАН АЖИЛТАН - НЭГЖИЙН ДАРГА
2.4.1. Ажилтан ХШҮ-ний тайлангийн төслийг тогтоосон хугацаанд нэгжийн даргад танилцуулна.
- Мэдээлэл цуглуулах, нэгтгэх, боловсруулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, даван туулах арга замууд ...?
- Төлөвлөсөн арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн эсэх?
- Хэрэгжээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцөлүүд ...?
- Засгийн газрын зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?
- Тайлангийн илэрхийлэл тавигдах шаардлагад нийцсэн эсэх?
- Үнэлгээ бодитой эсэх? Зөвлөмж оновчтой эсэх?
2.4.2. Нэгжийн даргаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай засваруудыг хийнэ.


2.5.1. МОНГОЛ УЛСЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
САНГИЙН САЙД ( САНГИЙН ЯАМ )
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү нийтлэг журмын зорилго нь Монгол Улсын сайдад түүний эрхлэх хүрээний ажил, тэргүүлж буй яамных нь зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөлгөө өгөх үүрэг бүхий сайдын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Сайдын зөвлөлийн үйл ажиллагаа нь яам, агентлагийн бизнес төлөвлөгөө, нийтийн эрх ашгийг хөндсөн хөтөлбөр, төсөл, хуулийн төсөл болон сайдаас хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудлыг зөвшин хэлэлцэхэд чиглэгдэнэ.
3. Энэхүү нийтлэг журамд нийцүүлэн сайд нь өөрийн эрхэлсэн хүрээний ажил, тэргүүлж байгаа яамныхаа зорилго, чиг үүргийн онцлогт тохирсон сайдын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн ажиллах журмыг тогтооно.
4. Зөвлөл нь яамны дотоод асуудлыг хэлэлцэхгүй.
5. Зөвлөл нь ажлын дадлага туршлага, онолын мэдлэг бүхий 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдэд нь зохих урамшуулал олгоно. Сайдын тэргүүлж байгаа яамны ажилтан зөвлөлийн гишүүн байж болно.
6. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар батална.
Хоёр. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт
7. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь тодорхой асуудлыг хэлэлцэх хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг сайд удирдаж явуулна.
8. Зөвлөлийн хуралдааны хуваарийг сайд баталж, хэлэлцэх асуудлыг товлоно.
9. Яамны аппарат нь зөвлөлийн хуралдааныг бэлтгэн явуулах мөн түүнчлэн хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээллээр зөвлөлийн гишүүдийг хангах үүрэгтэй.
10. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх баримт бичгийн төслийг үзэл баримтлал, танилцуулга, зохих тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хуралдаанаар хэлэлцэхээс өмнө гишүүдэд тараахдаа уг асуудлын онцлогоос хамааран судалж танилцах хугацаа олгох боломжтой байхаар зохион байгуулна.
11. Зөвлөлийн хуралдааны явцад гишүүд баримт бичгийн төслийг боловсруулсан ажилтанд асуулт тавьж, хариултыг сонсож болно.
12. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал дүгнэлтээ гаргана. Хуралдааны явцад гишүүд тодорхой асуудлаар санал зөрвөл санал хураах замаар шийдвэрлэнэ.
13. Хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана. Сайд бодлого боловсруулахдаа зөвлөмжийг тусгах эсэхээ өөрөө шийдвэрлэнэ.
14. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан яамны аппарат, холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулж болно.
Гурав. Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
15. Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй:
а / зөвлөлийн хуралдаанд оролцон хэлэлцэж байгаа асуудлын талаар санал, дүгнэлт гаргах;
б / хэлэлцэх асуудалтай холбогдуулан шаардлагатай мэдээллээр хангагдах;
в / хэлэлцэх бичиг баримтын бүрдэл, боловсруулалтын чанараас хамаарч зөвлөлийн хуралдааныг хойшлуулах санал тавих;
г / нэмэлт судалгаа хийхийг шаардах.
16. Зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж зохих бэлтгэлтэй оролцох үүрэгтэй.
2.5.2. САНГИЙН САЙДЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
НЭГЖИЙН ДАРГА
2.5.2.1. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд:
- Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ?
- Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү?
- Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ?
- Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу?
- Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
2.5.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө.
2.5.2.3. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.


2.6.1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ЖУРМААС .....
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал
4.1. Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ:
4.1.1. Засгийн газраас санаачлах хууль тогтоомжийн төсөл;
4.1.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал;
4.1.3. хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл;
4.1.4. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчийн санал болгосон асуудал;
4.1.5. Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;
4.1.6. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газраас оруулах санал, зөвлөмжийн төсөл;
4.1.7. Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлага үүссэн асуудал;
4.1.8. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг эгүүлэн татах асуудал;
4.1.9. Засгийн газрын шийдвэрээр томилогдох, чөлөөлөгдөх албан тушаалтны асуудал;
4.1.10. улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, улсыг хөгжүүлэх таван жилийн болон жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн төсөлтэй холбоотой асуудал;
4.1.11. Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал.
4.1.12. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улсад хийх айлчлал, оролцох арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, илтгэх хуудас. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн)
4.2. Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар танилцана:
4.2.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүн;
4.2.2. Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахгүй бусад асуудал;
4.2.3. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлт;
4.2.4. Ерөнхий сайдын аймаг, орон нутаг дахь томилолтын дүн; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
4.2.5. Засгийн газрын гишүүдийн гадаад улсад хийх айлчлал, арга хэмжээний удирдамж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гадаад улсад хийх айлчлал, арга хэмжээний үр дүн, илтгэх хуудас; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
4.2.6. Ерөнхий сайдаас чиглэл өгсөн бусад асуудал.
4.3. Засгийн газрын гишүүн нь эрхэлсэн асуудлынхаа хүрээнд тухайн улиралд хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг өмнөх улирлын сүүлийн 7 хоногт багтаан Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасны дагуу ирүүлсэн жагсаалтыг Хэрэг эрхлэх газар хянаж, нэгдсэн жагсаалтыг Ерөнхий сайдаар батлуулна.
4.5. Энэ журмын 4.2.5-д зааснаас бусад Засгийн газрын гишүүн гадаад улсад хийсэн айлчлал, арга хэмжээнийхээ үр дүнг айлчлалаас ирснээс хойш ажлын 7 өдөрт багтаан Хэрэг эрхлэх газарт илтгэх хуудсаар ирүүлж, илтгэх хуудасны хувийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн)
4.6. Хэрэг эрхлэх газар энэ журмын 4.5-д заасан илтгэх хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянах бөгөөд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын бодлогын баримт бичиг, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах журмын хүрээнд анхаарах асуудал байвал Засгийн газрын гишүүнд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тухай буюу илтгэх хуудсанд дурдсан онцлох асуудлыг Ерөнхий сайдад тухай бүр танилцуулах арга хэмжээ авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн)
2.6.2. ЕРӨНХИЙ САЙДЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
САНГИЙН САЙД
2.6.2.1. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд:
- Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ?
- Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү?
- Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ?
- Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу?
- Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
2.6.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө.
2.6.2.3. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.


2.7.1. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИАС .....
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ
69 дүгээр зүйл. Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шат
69.1. Улсын төсөв /цаашид "төсөв" гэх/-ийн төслийг Улсын Их Хурал 10 дугаар сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална:
69.1.1. төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулах;
69.1.2. төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргах;
69.1.3. төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах;
69.1.4. төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлах.
69.2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу төсвийн төсөлд хяналтын сонсгол явуулах бол хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн Төсвийн байнгын хороо сонсгол зохион байгуулж болно.
70 дугаар зүйл. Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг
70.1. Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд, тухайн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга тус тус танилцуулна. Ерөнхий сайдын илтгэлд төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд тусгасан талаар танилцуулна.
70.2. Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын төв байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлтийг гишүүдэд тараана.
70.3. Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.
70.4. Гишүүд энэ хуулийн 70.1-д заасан илтгэлтэй холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 70.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 70.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.
70.5. Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна.
70.6. Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ.
70.7. Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана.
71 дүгээр зүйл. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг
71.1. Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.
71.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна.
71.3. Байнгын болон дэд хорооны хуралдаанд гишүүд Байнгын, дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно.
71.4. Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж болно.
71.5. Бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд гишүүн, нам, эвслийн бүлэг, төрийн аудитын төв байгууллага саналаа зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт гаргана.
71.6. Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ хуулийн 71.5-д заасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
71.7. Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгийн гаргасан санал дараах шаардлагыг хангасан байна:
71.7.1. хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх;
71.7.2. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх;
71.7.3. Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т нийцсэн байх.
71.8. Нам, эвслийн бүлэг, гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах бөгөөд саналуудыг багцлан хурааж болно. Санал хураалт явуулахын өмнө тухайн саналтай холбогдуулан Засгийн газрын тайлбарыг сонсож болно.
71.9. Төсвийн байнгын хороо энэ хуулийн 71.6-д заасан болон Төсвийн байнгын хорооны гишүүд, түүнчлэн төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, энэ хуулийн 71.13-т заасан дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
71.10. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд гарсан төсвийн санал энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл энэ талаар Засгийн газар нэгдсэн хуралдаанд мэдэгдэл хийж болно.
71.11. Нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно.
71.12. Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 71.9-д заасан санал тус бүрээр ил санал хураалт явуулна.
71.13. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна.
71.14. Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно.
72 дугаар зүйл. Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг
72.1. Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
72.2. Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй.
72.3. Хуралдаан даргалагч төсвийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.
72.4. Төсвийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтатган явуулж болно.
73 дугаар зүйл. Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг
73.1. Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.
73.2. Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно.
73.3. Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг энэ хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
73.4. Төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой энэ бүлгээр зохицуулаагүй бусад асуудлыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмыг баримтална.
74 дүгээр зүйл. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх
74.1. Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан /цаашид "төсвийн гүйцэтгэл" гэх/-ийн хамт Төсвийн тухай хуулийн 8.10.3-т заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
74.2. Төсвийн гүйцэтгэлийн талаарх танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргаж, баталсан төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан байна.
74.3. Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын Ерөнхий аудитор байлцана.
74.4. Төсвийн гүйцэтгэлийг дараах хоёр үе шаттайгаар хэлэлцэнэ:
74.4.1. нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсох;
74.4.2. хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг сонсож, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой асуулт асууж, үг хэлж, санал, дүгнэлт гаргах;
74.4.3. Байнгын хороод, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 74.4.2-т заасан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.
74.5. Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд энэ хуулийн 74.4.1-д заасан илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн энэ хуулийн 74.3-т заасан албан тушаалтнаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үүний дараа төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлнэ.
74.6. Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол батална.
74.7. Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
2.7.2. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ САЙД
2.7.2.1. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд:
- Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ?
- Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү?
- Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ?
- Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу?
- Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
2.7.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө.
2.7.2.3. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
Нэг. DME тогтолцоо :: ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Өнөөдөр бид хаана байна вэ? :: Хөгжлийн үзүүлэлт ( Олон улс, Монгол Улс, салбар, бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлт )
Дэлхийн хөгжил - Монгол Улсын хөгжил ( Хөгжлийг хэмжих нь )
Бид юу хүсч байна, хаашаа явах, хаана хүрэх вэ? :: Хөгжлийн бодлого, төлөвлөлт ( Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого )
Хөгжлийн үзүүлэлт - Хөгжлийн бодлогын уялдаа
Бид төлбөрөө хэрхэн төлөх вэ? :: Төсвийн бодлого ( Санхүүгийн нөөцийг төлөвлөх, хуваарилах, удирдах )
Хөгжлийн бодлого - Төсвийн бодлогын уялдаа
Хэн, юуг, хэзээ, хэрхэн хийх вэ? :: Гүйцэтгэлийн удирдлага ( Хүний нөөц, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээ )
Хөгжлийн бодлого - Гүйцэтгэлийн удирдлагын уялдаа
Бид төлөвлөгөөний дагуу явж байна уу, хэн, юу хийв, юуг сайжруулах вэ? :: Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хөгжлийн бодлого - Хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа
Бид яг одоо юу хийх вэ? :: Шийдвэр гаргалтыг дэмжих ( Монгол Улсын Засгийн газар, Сайд, Засаг дарга, Байгууллагын удирдлага )
Хяналт-шинжилгээ, үнэлгээ - Шийдвэр гаргалтын уялдаа

Гурав. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Дөрөв. Хөгжлийн төсөв боловсруулах арга зүй

4.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ ( 2026 - 2030 он )
Бодлого / Салбар / Дэд салбар Бодлогын зорилго, зорилт,
төсөл, арга хэмжээ
Хөгжлийн үзүүлэлт
/ Шалгуур үзүүлэлт /
Хэмжих
нэгж
Суурь түвшин
/ ....... он /
2026 он 2027 он 2028 он 2029 он 2030 он
Нэг. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО - Олон улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1. БОЛОВСРОЛ # 1.1. Бодлогын зорилго
2026 - 2030 он
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.1. Сургуулийн өмнөх боловсрол ## 1.1.1.1. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
## 1.1.1.2. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.2. Ерөнхий боловсрол ## 1.1.2.1. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
## 1.1.2.2. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол ## 1.1.3.1. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
## 1.1.3.2. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.4. Дээд боловсрол ## 1.1.4.1. Бодлогын зорилт
2026 - 2030 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
## 1.1.4.2. Бодлогын зорилт
2020 - 2035 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ( 2024 - 2028 он )
Бодлого / Салбар / Дэд салбар Бодлогын зорилго, зорилт,
төсөл, арга хэмжээ
Хөгжлийн үзүүлэлт
/ Шалгуур үзүүлэлт /
Хэмжих
нэгж
Суурь түвшин
/ ....... он /
2025 он 2026 он 2027 он 2028 он
Нэг. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО - Олон улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
1.1. БОЛОВСРОЛ # 1.1. Бодлогын зорилго
2024 - 2028 он
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.1. Сургуулийн өмнөх боловсрол ## 1.1.1.1. Бодлогын зорилт
2024 - 2028 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... ..........
1.1.1.1.1. Төсөл, арга хэмжээ
2024 - 2028 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.2. Ерөнхий боловсрол ## 1.1.2.1. Бодлогын зорилт
2024 - 2028 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... ..........
1.1.2.1.1. Төсөл, арга хэмжээ
2024 - 2028 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол ## 1.1.3.1. Бодлогын зорилт
2024 - 2028 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... ..........
1.1.3.1.1. Төсөл, арга хэмжээ
2024 - 2028 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
1.1.4. Дээд боловсрол ## 1.1.4.1. Бодлогын зорилт
2024 - 2028 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... .......... .......... .......... ..........
1.1.4.1.1. Төсөл, арга хэмжээ
2024 - 2028 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... .......... .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... .......... ..........
УЛСЫН ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ( 2026 он )
Бодлого / Салбар / Дэд салбар Бодлогын зорилго, зорилт,
төсөл, арга хэмжээ
Хөгжлийн үзүүлэлт
/ Шалгуур үзүүлэлт /
Хэмжих
нэгж
Суурь түвшин
/ ....... он /
2026 он
Нэг. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО - Олон улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... ..........
1.1. БОЛОВСРОЛ # 1.1. Бодлогын зорилго
2026 он
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт .......... .......... ..........
1.1.1. Сургуулийн өмнөх боловсрол ## 1.1.1.1. Бодлогын зорилт
2026 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... ..........
1.1.1.1.1. Төсөл, арга хэмжээ
2026 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... ..........
.......... .......... .......... .......... ..........
1.1.2. Ерөнхий боловсрол ## 1.1.2.1. Бодлогын зорилт
2026 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... ..........
1.1.2.1.1. Төсөл, арга хэмжээ
2026 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... ..........
.......... .......... .......... .......... ..........
1.1.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол ## 1.1.3.1. Бодлогын зорилт
2026 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... ..........
1.1.3.1.1. Төсөл, арга хэмжээ
2026 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... ..........
.......... .......... .......... .......... ..........
1.1.4. Дээд боловсрол ## 1.1.4.1. Бодлогын зорилт
2026 он
Салбарын хөгжлийн үзүүлэлт,
эсхүл үр дүнгийн шалгуур үзүүлэлт
.......... .......... ..........
1.1.4.1.1. Төсөл, арга хэмжээ
2026 он
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт .......... .......... ..........
.......... .......... .......... .......... .......... .......... ..........

4.2. Улсын төсөв :: 2.1. ТЕЗ бүрийн 2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт

28. БОЛОВСРОЛЫН САЙД

28.1. Хөтөлбөр 71801 :: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Салбарын хөгжлийн үзүүлэлт линкэн дээр дарж, мэдээллийн цахим сангаас хөгжлийн үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой болно.

Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Бодлогын зорилт )
дугаар Шалгуур үзүүлэлт
( Салбарын хөгжлийн үзүүлэлт )
Хэмжих нэгж Суурь он Суурь түвшин 2026 оны зорилтот түвшин
28.1.1 Сургуулийн өмнөх боловсролын тэгш хамран сургалтыг нэмэгдүүлнэ. 28.1.1.1 Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт хувь 2024 77.8 87.0
28.1.1.2 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт хувь 2024 93.0 100.0
28.1.2 Сургуулийн өмнөх боловсролын чанарт ахиц гаргана. 28.1.2.1 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын улсын дундаж гүйцэтгэл /хүүхдийн хөгжлийн үзүүлэлт/ хувь 2024 60.7 73.0
..... ......................................... ..... ......................................... ..... ..... ..... .....

28.2. Хөтөлбөр 71802 :: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Бодлогын зорилт )
дугаар Шалгуур үзүүлэлт
( Салбарын хөгжлийн үзүүлэлт )
Хэмжих нэгж Суурь он Суурь түвшин 2026 оны зорилтот түвшин
28.2.1 Ерөнхий боловсролын 7-14 настай суралцагчийн суурь чадварын түвшинд ахиц гаргана. 28.2.1.1 Унших суурь чадвар эзэмшсэн 9 дүгээр ангийн суралцагчдын гүйцэтгэлийн дундаж /монгол хэлний шалгалтын гүйцэтгэлийн дундаж/ хувь 2024 41.1 50.0
28.2.1.2 Математикийн хичээлээр суурь чадвар эзэмшсэн 9 дүгээр ангийн суралцагчдын гүйцэтгэлийн дундаж хувь 2024 33.7 41.0
28.2.1.3 Гурван хичээлийн жилийн өмнө 6 дугаар ангид элссэн суралцагчдаас суурь боловсрол эзэмшсэн хувь хувь 2024 98.4 99.2
28.2.1.4 Ерөнхий шалгалтын анхны онооны дундаж хувь 2024 48.05 50.0
28.2.2 Сургалтын болон дотуур байрны орчин, нөхцөл, хэрэглэгдэхүүн, хоолны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. 28.2.2.1 Сурах бичгийн хангалтын хувь хувь 2024 56.0 63.0
28.2.2.2 Үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах ерөнхий боловсролын сургуулийн суралцагч тоо 2024 382,000 401,000
28.2.2.3 Дотуур байранд суух хүсэлтийн дагуу амьдарч байгаа суралцагч /хүсэлт гаргасан сурагчдаас дотуур байранд амьдарсан сурагчдын эзлэх хувь/ хувь 2024 92.0 92.5
..... ......................................... ..... ......................................... ..... ..... ..... .....

28.3. Хөтөлбөр 71803 :: ДЭЭД БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Бодлогын зорилт )
дугаар Шалгуур үзүүлэлт
( Салбарын хөгжлийн үзүүлэлт )
Хэмжих нэгж Суурь он Суурь түвшин 2026 оны зорилтот түвшин
28.3.1 Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлнэ. 28.3.1.1 Дээд боловсролын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн норматив түвшнийг хангасан их, дээд сургууль тоо 2024 88 65
28.3.2 Олон улсад өрсөлдөх ур чадвар бүхий төгсөгчийн тоог нэмэгдүүлнэ. 28.3.2.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдах оюутан тоо 2024 225 166
28.3.2.2 Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах оюутан тоо 2024 31 23
..... ......................................... ..... ......................................... ..... ..... ..... .....

28.4. Хөтөлбөр 71804 :: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Бодлогын зорилт )
дугаар Шалгуур үзүүлэлт
( Салбарын хөгжлийн үзүүлэлт )
Хэмжих нэгж Суурь он Суурь түвшин 2026 оны зорилтот түвшин
28.4.1 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ. 28.4.1.1 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад хамрагдсан суралцагчийн тухайн насны хүн амд эзлэх хувь хувь 2024 1.87 1.9
28.4.2 Мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, нийцлийг сайжруулна. 28.4.2.1 Төгсөөд ажлын байртай болсон төгсөгчийн хувь /тухайн жилд төгсөөд ажлын байртай болсон төгсөгчийг нийт төгсөгчийн тоонд харьцуулж тооцсон хувь/ хувь 2024 51.6 53.0
28.4.2.2 Олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тоо тоо 2024 1 2
..... ......................................... ..... ......................................... ..... ..... ..... .....

4.3. Улсын төсөв :: 2.2. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

XIII. БОЛОВСРОЛЫН САЙД

XIII.1 :: БОЛОВСРОЛ
XIII.1.1 :: I. Барилга байгууламж ( сая төгрөгөөр )

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Төсөл, арга хэмжээ )
Төслийн код Эхлэх Дуусах Анхны
төсөвт өртөг
2026 оны
төсөвт өртөг
Санхүүжих
дүн
Эх үүсвэр
XIII.1.1.1 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Орхон, Баян-Өндөр сум / УТ2401500162 2024 2026 1,250.0 1,626.6 20.7 Улсын төсөв
XIII.1.1.4 Спорт заалны барилга / Орхон, Баян-Өндөр сум, Баянбулаг баг / УТ2101500458 2024 2026 800.0 800.0 279.3 Улсын төсөв
..... .................................................................................................................................. ..... ..... ..... ..... ..... ..... .....

XIII.1.2 :: II. Их засвар ( сая төгрөгөөр )

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Төсөл, арга хэмжээ )
Төслийн код Эхлэх Дуусах Анхны
төсөвт өртөг
2026 оны
төсөвт өртөг
Санхүүжих
дүн
Эх үүсвэр
XIII.1.2.3 Дотуур байрны барилгын их засвар / Завхан, Отгон сум / УТ2401501421 2024 2026 445.0 445.0 91.0 Улсын төсөв
..... .................................................................................................................................. ..... ..... ..... ..... ..... ..... .....

XIII.1.3 :: III. Тоног төхөөрөмж ( сая төгрөгөөр )

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
( МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ :: Төсөл, арга хэмжээ )
Төслийн код Эхлэх Дуусах Анхны
төсөвт өртөг
2026 оны
төсөвт өртөг
Санхүүжих
дүн
Эх үүсвэр
XIII.1.3.1 Багш хөгжлийн танхимын тоног төхөөрөмж, тохижилт / УБ, Чингэлтэй дүүрэг / УТ2101500973 2024 2026 2,510.0 2,332.1 1,184.0 Улсын төсөв
..... .................................................................................................................................. ..... ..... ..... ..... ..... ..... .....

3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт & Хөгжлийн төсвийн уялдаа