DME :: Үнэлгээ хийх

2025-01-05
admin

Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэж юу вэ?

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ,
ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС ...

ТАВДУГААР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН
ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

21 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

21.1. Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
21.2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны зорилго нь баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ хийх, үр нөлөөг үнэлэхэд оршино.
21.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд дараах үе шатаар цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:

21.3.1. мэдээллийг цуглуулах, ангилах, нэгтгэх;
21.3.2. зорилтын биелэлтийн дүнг үнэлэх;
21.3.3. биелэлтийн үр нөлөөг үнэлэх;
21.3.4. гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх;
21.3.5. төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэх;
21.3.6. биелэлтийн түвшинг үнэлэх;
21.3.7. бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах.

21.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах журмыг Засгийн газар батална.

/ Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

21.5. Салбарын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зорилтын биелэлтийг жил бүр тогтоосон хугацаанд Засгийн газарт ирүүлнэ.
21.6. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зорилтуудын орон нутагт дахь хэрэгжилтийн явц, үр нөлөөний тайланг аймаг, нийслэлийн Засаг даргаас Засгийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
21.7. Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, түүний явцын талаар Улсын Их Хуралд тогтоосон хугацаанд танилцуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд байршуулахаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хүргүүлэх

Байгууллагын гүйцэтгэлийн тайланг хүлээн авах, үнэлэх

Байгууллагын гүйцэтгэлийн тайлангуудыг нэгтгэх, дүн шинжилгээ хийх

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах

Сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

Үнэлгээний мөрөөр холбогдох арга хэмжээ авах

Олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах

ХБТББ-ийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх