Timeline :: Хөгжлийн бодлого, төлөвлөлт

2025-02-13
admin

Эхлэл

2024.07.05

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ
ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИАС ...

24 дүгээр зүйл. Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх

24.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

24.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

24.3. Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024.07.05                    Дугаар 05                    Төрийн ордон

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилсугай.

2. Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                          Д.АМАРБАЯСГАЛАН

2024.07.05

Систем №2. Хөгжлийн зорилтот хөтөлбөр

1.1. Төрийн захиргааны төв, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 54.1-д заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргахад энэ журмыг баримтална.

1.2. Энэ журмын зорилго нь Засгийн газрын бодлого төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино.

2024.07.05