Төслийн танилцуулга
ДӨРӨВ. ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
4.2. АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛ
4.2.3. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ
4.2.3.1. Чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог зохистой хэмжээнд хүргэнэ.
4.2.3.2. Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем / DME-Design, Monitoring and Evaluation /-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно.
4.2.3.3. Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халах, иргэн, хуулийн этгээд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.
4.2.3.4. Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг халж, иргэнд үйлчлэх албаны хууль болгоно.
4.2.3.5. Төрийн албаны ёс зүйн зарчмуудад үндэслэсэн суурь шалгуур үзүүлэлтийг боловсруулж, төрийн албаны чадамжид суурилсан хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.
4.2.3.6. Төрийн албан хаагчийг улс төрчийн болон удирдлагын хууль бус шийдвэр, аливаа дарамт шахалтаас ангид байлгах, эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамтран хамгаалах боломжийг бүрдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана.
4.2.3.7. Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог сайжруулж, Төрийн албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн 3 жилд нь "маш сайн" үнэлэгдсэн төрийн албан хаагчийг "1+2" буюу гадаадад хэлний болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална.
4.2.3.8. Төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг төрийн албаны шинэчлэлд нийцүүлж, сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.
4.2.3.9. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтлан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн албанаас эрт тэтгэвэрт гарч байгаа иргэд хөдөлмөр эрхлэх, жижиг, дунд, бичил бизнесийн салбарт ажиллах, орлого олох, баялаг бүтээх боломжийг бүрдүүлнэ.
4.2.3.10. Төрийн албан хаагчдын цахим мэдээллийг өөрт нь нээлттэй болгох замаар төрийн албан хаагчийн иж бүрэн цахим платформыг хөгжүүлж, мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдлыг сайжруулна.
4.2.3.11. Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль, эрх зүйн орчныг бий болгоно.
4.2.3.12. Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
4.2.3.13. Төрийн албаны ёс зүйн индекс, ёс зүйн дэд бүтцийг олон улсын туршлагад суурилан хэрэгжүүлнэ.