DME :: Хөгжлийн үзүүлэлт
Нэг. Хөгжлийн үзүүлэлт бүртгэх, тайлагнах
Захиргааны байгууллага №1. МОНГОЛ УЛСЫН ЯАМ
Захиргааны байгууллага №2. ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
Захиргааны байгууллага №3. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА :: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ ( ГАЗАР, ХЭЛТЭС )

1.1. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН | |
|---|---|
| 1.1.1. | Харьяа байгууллага, орон нутаг болон анхан шатны нэгжүүдээс ирүүлсэн хөгжлийн үзүүлэлтүүдийн мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтөлнө. |

1.2. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН | |
|---|---|
| 1.2.1. | 1 |

1.3.1. САЛБАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ҮНЭЛЭХ
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН | |
|---|---|
| 1.3.1.1. | 1 |
1.3.2. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН | |
|---|---|
| 1.3.2.1. | 1 |

1.4. НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН - НЭГЖИЙН ДАРГА | |
|---|---|
| 1.4.1. | 1 |

1.5.1. ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ( САЙД, ЗАСАГ ДАРГА, АГЕНТЛАГИЙН ДАРГА )
| НЭГЖИЙН ДАРГА | |
|---|---|
| 1.5.1.1. | 1 |
1.5.2. УДИРДЛАГЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ( БИД ЯГ ОДОО ЮУ ХИЙХ ВЭ? )
| НЭГЖИЙН ДАРГА | |
|---|---|
| 1.5.2.1. | 1 |

1.6. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС .....
| ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД :: МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ | |
|---|---|
| 8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл | |
| 8.2. | Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: |
| 8.2.1. эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн; | |
| 8.2.2. чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утасны дугаар, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг; | |
| 8.2.3. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж; | |
| 8.2.4. хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан; | |
| 8.2.5. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан; | |
| 8.2.6. үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт; | |
| 8.2.7. албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг; | |
| 8.2.8. өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ; | |
| 8.2.9. хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл; | |
| 8.2.10. мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр. |
Хоёр. Хөгжлийн үзүүлэлтийг хяналтад авах
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР :: ҮНЭЛГЭЭ, МОНИТОРИНГИЙН ГАЗАР

2.1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.1.1. | Захиргааны байгууллагаас ирүүлсэн хөгжлийн үзүүлэлтийн мэдээллийг Монгол Улсын хөгжлийн мэдээллийн цахим сангаар дамжуулан хүлээн авна. |
| 1. Олон улсын хөгжлийн үзүүлэлт | |
| 2. Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт | |
| 3. Салбарын хөгжлийн мэдээллийн сан | |
| 4. Бүсчилсэн хөгжлийн мэдээллийн сан | |
| 5. Орон нутгийн хөгжлийн мэдээллийн сан |

2.2.1. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ - ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.2.1.1. | 1 |
2.2.2. ХӨГЖЛИЙН ТӨСӨВ - ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.2.2.1. | 1 |
2.2.3. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ - ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРЬЦУУЛАН ШИНЖЛЭХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.2.3.1. | 1 |

2.3.1. НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ҮНЭЛЭХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.3.1.1. | 1 |
2.3.2. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН | |
|---|---|
| 2.3.2.1. | 1 |

2.4. НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ ( ҮНЭЛГЭЭ, МОНИТОРИНГИЙН ГАЗАР )
| ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН - НЭГЖИЙН ДАРГА | |
|---|---|
| 2.4.1. | Ажилтан ХШҮ-ний тайлангийн төслийг тогтоосон хугацаанд нэгжийн даргад танилцуулна. |
| - Мэдээлэл цуглуулах, нэгтгэх, боловсруулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, даван туулах арга замууд ...? | |
| - Төлөвлөсөн арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн эсэх? | |
| - Хэрэгжээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцөлүүд ...? | |
| - Засгийн газрын зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх? | |
| - Тайлангийн илэрхийлэл тавигдах шаардлагад нийцсэн эсэх? | |
| - Үнэлгээ бодитой эсэх? Зөвлөмж оновчтой эсэх? | |
| 1.4.2. | Нэгжийн даргаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай засваруудыг хийнэ. |

2.5.1. МОНГОЛ УЛСЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
| ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ САЙД ( ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР ) | |
|---|---|
| Нэг. Нийтлэг үндэслэл | |
| 1. | Энэхүү нийтлэг журмын зорилго нь Монгол Улсын сайдад түүний эрхлэх хүрээний ажил, тэргүүлж буй яамных нь зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөлгөө өгөх үүрэг бүхий сайдын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино. |
| 2. | Сайдын зөвлөлийн үйл ажиллагаа нь яам, агентлагийн бизнес төлөвлөгөө, нийтийн эрх ашгийг хөндсөн хөтөлбөр, төсөл, хуулийн төсөл болон сайдаас хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудлыг зөвшин хэлэлцэхэд чиглэгдэнэ. |
| 3. | Энэхүү нийтлэг журамд нийцүүлэн сайд нь өөрийн эрхэлсэн хүрээний ажил, тэргүүлж байгаа яамныхаа зорилго, чиг үүргийн онцлогт тохирсон сайдын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн ажиллах журмыг тогтооно. |
| 4. | Зөвлөл нь яамны дотоод асуудлыг хэлэлцэхгүй. |
| 5. | Зөвлөл нь ажлын дадлага туршлага, онолын мэдлэг бүхий 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдэд нь зохих урамшуулал олгоно. Сайдын тэргүүлж байгаа яамны ажилтан зөвлөлийн гишүүн байж болно. |
| 6. | Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар батална. |
| Хоёр. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт | |
| 7. | Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь тодорхой асуудлыг хэлэлцэх хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг сайд удирдаж явуулна. |
| 8. | Зөвлөлийн хуралдааны хуваарийг сайд баталж, хэлэлцэх асуудлыг товлоно. |
| 9. | Яамны аппарат нь зөвлөлийн хуралдааныг бэлтгэн явуулах мөн түүнчлэн хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээллээр зөвлөлийн гишүүдийг хангах үүрэгтэй. |
| 10. | Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх баримт бичгийн төслийг үзэл баримтлал, танилцуулга, зохих тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хуралдаанаар хэлэлцэхээс өмнө гишүүдэд тараахдаа уг асуудлын онцлогоос хамааран судалж танилцах хугацаа олгох боломжтой байхаар зохион байгуулна. |
| 11. | Зөвлөлийн хуралдааны явцад гишүүд баримт бичгийн төслийг боловсруулсан ажилтанд асуулт тавьж, хариултыг сонсож болно. |
| 12. | Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал дүгнэлтээ гаргана. Хуралдааны явцад гишүүд тодорхой асуудлаар санал зөрвөл санал хураах замаар шийдвэрлэнэ. |
| 13. | Хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана. Сайд бодлого боловсруулахдаа зөвлөмжийг тусгах эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. |
| 14. | Хэлэлцэх асуудалтай холбогдуулан яамны аппарат, холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулж болно. |
| Гурав. Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг | |
| 15. | Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй: |
| а / зөвлөлийн хуралдаанд оролцон хэлэлцэж байгаа асуудлын талаар санал, дүгнэлт гаргах; | |
| б / хэлэлцэх асуудалтай холбогдуулан шаардлагатай мэдээллээр хангагдах; | |
| в / хэлэлцэх бичиг баримтын бүрдэл, боловсруулалтын чанараас хамаарч зөвлөлийн хуралдааныг хойшлуулах санал тавих; | |
| г / нэмэлт судалгаа хийхийг шаардах. | |
| 16. | Зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж зохих бэлтгэлтэй оролцох үүрэгтэй. |
2.5.2. ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ САЙДЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
| НЭГЖИЙН ДАРГА | |
|---|---|
| 2.5.2.1. | Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. |
| ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд: | |
| - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ? | |
| - Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү? | |
| - Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ? | |
| - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу? | |
| - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу? | |
| 2.5.2.2. | Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө. |
| 2.5.2.3. | Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна. |

2.6.1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ЖУРМААС .....
| МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР | |
|---|---|
| Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал | |
| 4.1. | Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ: |
| 4.1.1. Засгийн газраас санаачлах хууль тогтоомжийн төсөл; | |
| 4.1.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал; | |
| 4.1.3. хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл; | |
| 4.1.4. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчийн санал болгосон асуудал; | |
| 4.1.5. Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл; | |
| 4.1.6. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газраас оруулах санал, зөвлөмжийн төсөл; | |
| 4.1.7. Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлага үүссэн асуудал; | |
| 4.1.8. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг эгүүлэн татах асуудал; | |
| 4.1.9. Засгийн газрын шийдвэрээр томилогдох, чөлөөлөгдөх албан тушаалтны асуудал; | |
| 4.1.10. улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, улсыг хөгжүүлэх таван жилийн болон жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн төсөлтэй холбоотой асуудал; | |
| 4.1.11. Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал. | |
| 4.1.12. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улсад хийх айлчлал, оролцох арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, илтгэх хуудас. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн) | |
| 4.2. | Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар танилцана: |
| 4.2.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүн; | |
| 4.2.2. Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахгүй бусад асуудал; | |
| 4.2.3. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлт; | |
| 4.2.4. Ерөнхий сайдын аймаг, орон нутаг дахь томилолтын дүн; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) | |
| 4.2.5. Засгийн газрын гишүүдийн гадаад улсад хийх айлчлал, арга хэмжээний удирдамж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гадаад улсад хийх айлчлал, арга хэмжээний үр дүн, илтгэх хуудас; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) | |
| 4.2.6. Ерөнхий сайдаас чиглэл өгсөн бусад асуудал. | |
| 4.3. | Засгийн газрын гишүүн нь эрхэлсэн асуудлынхаа хүрээнд тухайн улиралд хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг өмнөх улирлын сүүлийн 7 хоногт багтаан Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. |
| 4.4. | Энэ журмын 4.3-т заасны дагуу ирүүлсэн жагсаалтыг Хэрэг эрхлэх газар хянаж, нэгдсэн жагсаалтыг Ерөнхий сайдаар батлуулна. |
| 4.5. | Энэ журмын 4.2.5-д зааснаас бусад Засгийн газрын гишүүн гадаад улсад хийсэн айлчлал, арга хэмжээнийхээ үр дүнг айлчлалаас ирснээс хойш ажлын 7 өдөрт багтаан Хэрэг эрхлэх газарт илтгэх хуудсаар ирүүлж, илтгэх хуудасны хувийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн) |
| 4.6. | Хэрэг эрхлэх газар энэ журмын 4.5-д заасан илтгэх хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянах бөгөөд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын бодлогын баримт бичиг, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах журмын хүрээнд анхаарах асуудал байвал Засгийн газрын гишүүнд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тухай буюу илтгэх хуудсанд дурдсан онцлох асуудлыг Ерөнхий сайдад тухай бүр танилцуулах арга хэмжээ авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн) |
2.6.2. ЕРӨНХИЙ САЙДЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
| ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ САЙД | |
|---|---|
| 2.6.2.1. | Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. |
| ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд: | |
| - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ? | |
| - Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү? | |
| - Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ? | |
| - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу? | |
| - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу? | |
| 2.6.2.2. | Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө. |
| 2.6.2.3. | Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна. |

2.7. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС .....
| ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД :: МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ | |
|---|---|
| 8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл | |
| 8.2. | Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: |
| 8.2.1. эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн; | |
| 8.2.2. чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утасны дугаар, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг; | |
| 8.2.3. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж; | |
| 8.2.4. хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан; | |
| 8.2.5. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан; | |
| 8.2.6. үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт; | |
| 8.2.7. албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг; | |
| 8.2.8. өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ; | |
| 8.2.9. хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл; | |
| 8.2.10. мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр. |

2.8.1. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИАС .....
| МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ | |
|---|---|
| 56 дугаар зүйл. | Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх үе шат, хэлэлцүүлгийн ерөнхий журам |
| 57 дугаар зүйл. | Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах |
| 58 дугаар зүйл. | Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах |
| 59 дүгээр зүйл. | Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах |
| 60 дугаар зүйл. | Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах |
| 61 дүгээр зүйл. | Байнгын хорооны хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах |
| 62 дугаар зүйл. | Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах |
| 63 дугаар зүйл. | Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх |
| 65 дугаар зүйл. | Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлэг явуулах |
| 66 дугаар зүйл. | Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах |
| 67 дугаар зүйл. | Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах |
| 69 дүгээр зүйл. | Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шат |
| 70 дугаар зүйл. | Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг |
| 71 дүгээр зүйл. | Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг |
| 72 дугаар зүйл. | Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг |
| 73 дугаар зүйл. | Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг |
| 74 дүгээр зүйл. | Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх |
| 117 дугаар зүйл. | Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх |
| 118 дугаар зүйл. | Урт хугацааны бодлогын баримт бичиг болон Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх |
2.8.2. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
| САНГИЙН САЙД | |
|---|---|
| 2.8.2.1. | Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. |
| ХБББ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хувьд: | |
| - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ? | |
| - Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү? | |
| - Нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ? | |
| - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй ( төлөвлөөгүй ) асуудал гарсан уу? | |
| - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу? | |
| 2.8.2.2. | Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах талаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгнө. |
| 2.8.2.3. | Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна. |
| Өнөөдөр бид хаана байна вэ? :: Хөгжлийн үзүүлэлт ( Олон улс, Монгол Улс, салбар, бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлт ) | |
| Дэлхийн хөгжил - Монгол Улсын хөгжил ( Хөгжлийг хэмжих нь ) | |
| Бид юу хүсч байна, хаашаа явах, хаана хүрэх вэ? :: Хөгжлийн бодлого, төлөвлөлт ( Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого ) | |
| Хөгжлийн үзүүлэлт - Хөгжлийн бодлогын уялдаа | |
| Бид төлбөрөө хэрхэн төлөх вэ? :: Төсвийн бодлого ( Санхүүгийн нөөцийг төлөвлөх, хуваарилах, удирдах ) | |
| Хөгжлийн бодлого - Төсвийн бодлогын уялдаа | |
| Хэн, юуг, хэзээ, хэрхэн хийх вэ? :: Гүйцэтгэлийн удирдлага ( Хүний нөөц, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээ ) | |
| Хөгжлийн бодлого - Гүйцэтгэлийн удирдлагын уялдаа | |
| Бид төлөвлөгөөний дагуу явж байна уу, хэн, юу хийв, юуг сайжруулах вэ? :: Хяналт-шинжилгээ, үнэлгээ | |
| Хөгжлийн бодлого - Хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа | |
| Бид яг одоо юу хийх вэ? :: Шийдвэр гаргалтыг дэмжих ( Монгол Улсын Засгийн газар, Сайд, Засаг дарга, Байгууллагын удирдлага ) | |
| Хяналт-шинжилгээ, үнэлгээ - Шийдвэр гаргалтын уялдаа |
Гурав. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Дөрөв. Хөгжлийн үзүүлэлт боловсруулах арга зүй
Хөгжлийн үзүүлэлт нь олон улс, улс, салбар, бүс, орон нутгийн хөгжлийн түвшин, явцыг хэмждэг тоон болон чанарын хэмжүүрүүд юм. Эдгээр нь бодлогын үр дүнг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах, шаардлагатай чиглэлийг тодорхойлоход ашиглагдана.
НИЙТЛЭГ ТАЛУУД
# 1. Хөгжлийг хэмжих зорилго
Бүх түвшний үзүүлэлтүүд хөгжлийн явц, гүйцэтгэлийг хэмжиж, бодлого боловсруулах, үнэлэхэд чиглэгддэг.
# 2. Тоон болон чанарын хослол
Тоон болон чанарын хэмжүүрүүдийг ашигладаг.
# 3. Уялдаа
Бүх түвшинд бодлогын хэрэгжилтийг хянах, чиглүүлэхэд ашиглагддаг.
# 4. Хэмжих боломж
Бүгд ( SMART ) байхыг шаарддаг. ( Specific - тодорхой, Measurable - хэмжигдэхүйц, Achievable - хүрч болохуйц, Relevant - хамааралтай, Time-bound - хугацаатай )
ЯЛГААТАЙ ТАЛУУД
# 1. Хамрах хүрээ
Олон улсын хөгжлийн үзүүлэлт :: Дэлхийн түвшний харьцуулалт шаарддаг.
Монгол улсын хөгжлийн үзүүлэлт :: Улс орны хөгжлийг хэмждэг.
Салбарын хөгжлийн үзүүлэлт :: Тодорхой салбарын хөгжлийг хэмждэг.
Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт :: Тухайн орон нутаг, эсвэл хотын хөгжлийг хэмждэг.
# 2. Зорилго
Олон улсын хөгжлийн үзүүлэлт: Улс орнуудыг харьцуулах, дэлхийн чиг хандлагыг тодорхойлох.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт: Улсын хөгжлийн бодлого боловсруулах, гүйцэтгэлийг хянах.
Салбарын хөгжлийн үзүүлэлт: Тодорхой салбарын бодлогын үр дүнг үнэлэх.
Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт: Тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг дэмжих.
# 3. Нарийвчлал ( түвшин )
Олон улсын хөгжлийн үзүүлэлт: Дэлхийн түвшин, ерөнхий, дундаж утгуудыг харуулдаг.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт: Макро түвшин, гэхдээ үндэсний ялгааг тусгадаг.
Салбарын хөгжлийн үзүүлэлт: Мезо түвшин, салбарын гүйцэтгэлийг нарийвчлан хэмждэг.
Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт: Микро түвшин, тухайн орон нутгийн гүйцэтгэлийг нарийвчлан хэмждэг.
# 4. Онцлог
Олон улсын хөгжлийн үзүүлэлт: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт мөрддөг, тухайн улсын онцлогийг бүрэн тусгадаггүй.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт: Монгол Улсын нийгэм, эдийн засаг, газар зүйн онцлогийг бүрэн тусгадаг.
Салбарын хөгжлийн үзүүлэлт: Тухайн салбарын асуудал, боломжийг харуулдаг.
Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт: Орон нутгийн онцлогийг харуулдаг.
# 5. Мэдээллийн эх сурвалж
Олон улсын хөгжлийн үзүүлэлт: Дэлхийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллага.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт: Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын яам.
Салбарын хөгжлийн үзүүлэлт: Тухайн салбарын яам, агентлагууд.
Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт: Нутгийн захиргааны байгууллага.
4.1. Хөгжлийн үзүүлэлт & Хөгжлийн бодлогын уялдаа
Хөгжлийн үзүүлэлт болон хөгжлийн бодлого хоёрын уялдаа нь хөгжлийг хэмжих, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах үйл явцад чухал үүрэгтэй. Эдгээр хоёр элемент бие биетэйгээ нягт холбоотой бөгөөд нэг нь нөгөөгөө харилцан дэмжиж ажилладаг:
# 1. Хөгжлийн үзүүлэлт & Хөгжлийн бодлогын уялдаа
Хөгжлийн үзүүлэлт нь "Бид хаана байна вэ?" гэдгийг харуулж, бодлогын хэрэгцээг тодорхойлдог.
Хөгжлийн бодлого нь “Бид юу хүсч байна, хаашаа явж, хаана хүрэх вэ?” гэдгийг шийдэж, үзүүлэлтийг сайжруулахад чиглэдэг.
Уялдаа нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний тасралтгүй циклээр илэрдэг.
# 2. Уялдаа яагаад чухал вэ?
Хөгжлийн үзүүлэлтгүй бол: Бодлого хаашаа чиглэх, юуг сайжруулах нь тодорхой бус байна.
Хөгжлийн бодлогогүй бол: Үзүүлэлт сайжрахгүй, зөвхөн асуудлыг тодорхойлоод зогсоно.
Нарийвчлал: Алхам бүрт хэмжих боломжтой үзүүлэлттэй байх нь бодлогыг бодитой, үр дүнтэй болгодог.
# 3. Уялдааг хангахад анхаарах зүйлс
Мэдээллийн чанар: Хөгжлийн үзүүлэлтүүд найдвартай, тогтмол шинэчлэгддэг байх.
Тодорхой байдал: Бодлогын зорилго, зорилтууд хөгжлийн үзүүлэлттэй шууд холбогддог байх.
Тогтвортой байдал: Богино хугацааны бодлого урт хугацааны хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг тооцдог байх.
Оролцоо: Олон талын оролцоог хангаж, хөглжийн бодлого ба үзүүлэлтийг нийцүүлдэг байх.
4.2. Олон улсын хөгжлийн үзүүлэлт
Засаглалын үнэлгээнүүдээс бүгдийг нь бус хамгийн чухлыг нь сонгон авч, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусган жил бүр үнэлдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Үнэлгээний үзүүлэлтүүд нь 5 - 10 жилийн хугацаанд тогтвортой байх хэрэгтэй.
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭР, ТӨРӨЛ | Хэмжих нэгж |
Давтамж | Эх сурвалж |
Тооцох аргачлал |
|
|---|---|---|---|---|---|
| 1.1. | ХҮН & НИЙГМИЙН ХӨГЖИЛ | ||||
| 1.1.1. Хүний хөгжлийн индекс ( Human Development Index ) | |||||
| # 1.1.1.1. Хүн амын дундаж наслалтын индекс | |||||
| # 1.1.1.2. Бичиг үсгийн тайлагдалтын байдал буюу Боловсролын индекс | |||||
| 1.1.2. Аз жаргалын индекс ( Happy Planet Index ) | |||||
| 1.1.3. Дэлхийн энх тайвны индекс ( Global Peace Index ) | |||||
| 1.1.4. Сайн орны индекс ( Good Country Index ) ..... | |||||
| 1.2. | ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ | ||||
| 1.2.1. Хүний хөгжлийн индекс ( Human Development Index ) | |||||
| # 1.2.1.1. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн | |||||
| 1.2.2. Бизнес эрхлэхүй ( Doing Business ) | |||||
| 1.2.3. Баян, хоосны ялгаа ( Gini Index ) | |||||
| 1.2.4. Дэлхийн өрсөлдөх чадварын индекс ( Global Competitiveness Index ) ..... | |||||
| 1.3. | ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ | ||||
| 1.3.1. Авлигын төсөөллийн индекс ( Corruption Perception Index ) | |||||
| 1.3.2. Дэлхийн нийтийн засаглалын шалгуур үзүүлэлт ( Wordwide Governance Indicators ) | |||||
| 1.3.3. Цахим засаглалын хөгжлийн индекс ( e-Government Development Index ) | |||||
| 1.3.4. Эрх зүйт ёсны индекс ( Rule of Law Index ) ..... |
4.3. Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт нь улсын нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжлийн түвшинг хэмждэг тоон болон чанарын хэмжүүр юм. Олон улсын хөгжлийн үзүүлэлтүүдтэй уялддаг. Мөн нэг салбарын хөгжлийн үзүүлэлтүүдээс энэхүү шалгуурыг хангасан 3 - 5 хөгжлийн үзүүлэлтийг сонгох нь зүйтэй.
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭР, ТӨРӨЛ | Хэмжих нэгж |
Давтамж | Эх сурвалж |
Тооцох аргачлал |
|
|---|---|---|---|---|---|
| 2.1. | ХҮН & НИЙГМИЙН ХӨГЖИЛ | ||||
| 2.1.1. Боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.1.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.1.3. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.1.4. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2. | ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ | ||||
| 2.2.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.2. Байгаль орчны салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.3. Зам, тээврийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.4. Төсөв, санхүүгийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.5. Барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.7. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.8. Эдийн засгийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.2.9. Эрчим хүчний салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.3. | ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ | ||||
| 2.3.1. Батлан хамгаалах салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.3.2. Гадаад харилцааны салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 2.3.3. Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) |
4.4. Салбарын хөгжлийн үзүүлэлт
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭР, ТӨРӨЛ | Хэмжих нэгж |
Давтамж | Эх сурвалж |
Тооцох аргачлал |
|
|---|---|---|---|---|---|
| 3.1. | ХҮН & НИЙГМИЙН ХӨГЖИЛ | ||||
| 3.1.1. | БОЛОВСРОЛЫН САЛБАР ( Дэд салбарууд ) | ||||
| 3.1.1.1. Сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлт ( 7 ) | |||||
| 3.1.1.2. Ерөнхий боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлт ( 17 ) | |||||
| 3.1.1.3. Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлт ( 9 ) | |||||
| 3.1.1.4. Дээд боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлт ( 16 ) | |||||
| 3.1.2. | ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР ( Дэд салбарууд ) | ||||
| 3.1.2.1. Хүн ам зүйн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.2.2. Нийгмийн халамж, үйлчилгээний салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.2.3. Хөдөлмөрийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.2.4. Нийгмийн даатгалын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.3. | СОЁЛЫН САЛБАР ( Дэд салбарууд ) | ||||
| 3.1.3.1. Соёл, урлагийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.3.2. Түүх, соёлын өвийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.3.3. Монгол хэл, бичиг, ёс заншлын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.4. | СПОРТЫН САЛБАР ( Дэд салбарууд ) | ||||
| 3.1.4.1. Нийтийн биеийн тамирын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.4.2. Үндэсний спортын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.4.3. Мэргэжлийн спортын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.5. | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ( Дэд салбарууд ) | ||||
| 3.1.5.1. Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.5.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.5.3. Эм, эмнэлгийн хэрэгслийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.1.5.4. Эрүүл мэндийн даатгалын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2. | ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ | ||||
| 3.2.1. | АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР | ||||
| 3.2.1.1. | |||||
| 3.2.1.2. | |||||
| 3.2.1.3. | |||||
| 3.2.1.4. | |||||
| 3.2.2. | БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР | ||||
| 3.2.2.1. | |||||
| 3.2.2.2. | |||||
| 3.2.2.3. | |||||
| 3.2.2.4. | |||||
| 3.2.3. | ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР | ||||
| 3.2.3.1. Авто замын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.3.2. Авто тээврийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.3.3. Төмөр замын тээврийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.3.4. Агаарын тээврийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.3.5. Далайн тээврийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.4. | ТӨСӨВ, САНХҮҮГИЙН САЛБАР | ||||
| 3.2.4.1. | |||||
| 3.2.4.2. | |||||
| 3.2.4.3. | |||||
| 3.2.4.4. | |||||
| 3.2.4.5. | |||||
| 3.2.5. | БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАР | ||||
| 3.2.5.1. Хот байгуулалтын салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.5.2. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.5.3. Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.5.4. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6. | ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР | ||||
| 3.2.6.1. Мал аж ахуйн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.2. Мал эмнэлгийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.3. Газар тариалангийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.4. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.5. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.6. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.6.7. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын үзүүлэлт ( ..... ) | |||||
| 3.2.7. | МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР | ||||
| 3.2.7.1. | |||||
| 3.2.7.2. | |||||
| 3.2.7.3. | |||||
| 3.2.7.4. | |||||
| 3.2.7.5. | |||||
| 3.2.8. | ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР | ||||
| 3.2.8.1. | |||||
| 3.2.8.2. | |||||
| 3.2.8.3. | |||||
| 3.2.8.4. | |||||
| 3.2.9. | ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР | ||||
| 3.2.9.1. | |||||
| 3.2.9.2. | |||||
| 3.2.9.3. | |||||
| 3.2.9.4. | |||||
| 3.2.9.5. | |||||
| 3.3. | ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ | ||||
| 3.3.1. | БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР | ||||
| 3.3.1.1. | |||||
| 3.3.1.2. | |||||
| 3.3.1.3. | |||||
| 3.3.1.4. | |||||
| 3.3.2. | ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАР | ||||
| 3.3.2.1. | |||||
| 3.3.2.2. | |||||
| 3.3.2.3. | |||||
| 3.3.2.4. | |||||
| 3.3.3. | ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР | ||||
| 3.3.3.1. | |||||
| 3.3.3.2. | |||||
| 3.3.3.3. | |||||
| 3.3.3.4. |
4.5. Бүсчилсэн хөгжлийн үзүүлэлт
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭР, ТӨРӨЛ | Хэмжих нэгж |
Давтамж | Эх сурвалж |
Тооцох аргачлал |
|
|---|---|---|---|---|---|
| 4.1. | ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖИЛ ( Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг ) | ||||
| 4.1.1. Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.1.2. Хот байгуулалтын дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.1.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.2. | БАРУУН БҮСИЙН ХӨГЖИЛ ( Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг ) | ||||
| 4.2.1. Эрчим хүчний төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.2.2. Байгалийн аялал жуулчлалын дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.2.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.3. | ХОЙД БҮСИЙН ХӨГЖИЛ ( Булган, Орхон, Хөвсгөл аймаг ) | ||||
| 4.3.1. Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.3.2. Аж үйлдвэрийн дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.3.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.4. | ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ ( Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг ) | ||||
| 4.4.1. Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.4.2. Аж үйлдвэрийн дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.4.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.5. | ЗҮҮН БҮСИЙН ХӨГЖИЛ ( Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг ) | ||||
| 4.5.1. Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.5.2. Эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.5.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.6. | ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ ( Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг ) | ||||
| 4.6.1. Аж үйлдвэрийн төрөлжсөн бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.6.2. Ногоон эрчим хүчний дэд бүсийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.6.3. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.7. | УЛААНБААТАРЫН БҮСИЙН ХӨГЖИЛ | ||||
| 4.7.1. Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 4.7.2. Бүсийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт ( ..... ) |
4.6. Орон нутгийн хөгжлийн үзүүлэлт
| ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН НЭР, ТӨРӨЛ | Хэмжих нэгж |
Давтамж | Эх сурвалж |
Тооцох аргачлал |
|
|---|---|---|---|---|---|
| 5.1. | АЙМГИЙН ХӨГЖИЛ ( 21 аймаг ) | ||||
| 5.1.1. Хүн, нийгмийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.1.2. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.1.3. Засаглалын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.1.4. Бүсчилсэн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.2. | ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ( 9 дүүрэг ) | ||||
| 5.2.1. Хүн, нийгмийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.2.2. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.2.3. Засаглалын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.2.4. Бүсчилсэн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.3. | СУМЫН ХӨГЖИЛ ( 330 сум ) | ||||
| 5.3.1. Хүн, нийгмийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.3.2. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.3.3. Засаглалын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.3.4. Бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.4. | ДҮҮРГИЙН ХОРООНЫ ХӨГЖИЛ ( 204 хороо ) | ||||
| 5.4.1. Хүн, нийгмийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.4.2. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.4.3. Засаглалын хөгжлийн үзүүлэлт ( ..... ) | |||||
| 5.4.4. Бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлт ( ..... ) |
4.7. Хөгжлийн үзүүлэлтийн мэдээллийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Хөгжлийн үзүүлэлт тус бүрийн суурь үзүүлэлтийн мэдээллийг бүрдүүлэхэд асуух шаардлагатай 8 үндсэн асуулт байдаг. ( Эдгээр асуулт нь шалгуур үзүүлэлтийг хэмжих цаашдын үйл ажиллагаанд ч мөн хэрэглэгдэнэ. )
1. Мэдээллийн эх сурвалж юу вэ?
2. Мэдээллийг цуглуулах ямар аргууд байна вэ?
3. Мэдээллийг хэн цуглуулах вэ?
4. Мэдээллийг хэр давтамжтай цуглуулах вэ?
5. Мэдээлэл цуглуулахад ямар зардал, бэрхшээл гарах вэ?
6. Мэдээлэлд хэн дүн шинжилгээ хийх вэ?
7. Мэдээллийг хэн тайлагнах вэ?
8. Мэдээллийг хэн хэрэглэх вэ?