DME :: Хөгжлийн хүрээ

2025-01-05
admin

1. Олон улсын хөгжлийн хүрээ

ХӨГЖЛИЙН ХҮРЭЭ / ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Хөгжлийн хүрээ ( Framework of Development ) гэдэг нь хөгжлийн ерөнхий чиглэл, онолын загвар буюу хөгжлийг томоор харсан үзэл баримтлал юм.
Олон улсад 1. Нийгэм, 2. Эдийн засаг, 3. Байгаль орчин, 4. Засаглал гэсэн хөгжлийн 4 хүрээг нийтлэг ашигладаг. ( 5. Бүс, 6. Соёл, 7. Технологи ..... зарим тохиолдолд ашиглагддаг. )
1.1. ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭ
1.1.1. Хүн & Нийгмийн хөгжил ( Human & Social Development ) :: Хүний амьдралын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, тэгш байдал, нийгмийн шударга ёсыг хангах
Шалгуур :: Хүний хөгжлийн индекс (HDI), боловсролын хүртээмж, дундаж наслалт, ядуурлын түвшин, жендерийн тэгш байдал .....
1.1.2. Эдийн засгийн хөгжил ( Economic Development ) :: Эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, орлогын түвшинг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх
Шалгуур :: Нэг хүнд ногдох ДНБ, ажилгүйдлийн хувь, инфляци, экспортын хэмжээ, дэд бүтцийн хөгжил, үйлдвэржилтийн түвшин .....
1.1.3. Байгаль орчны хөгжил ( Environmental Development ) :: Байгалийн нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих
Шалгуур :: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ой модны хамгаалалт, CO2 ялгарал, усны хүртээмж .....
1.1.4. Засаглалын хөгжил ( Governance Development ) :: Төрийн удирдлага, хууль дээдлэх ёс, ил тод байдал, авлигыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх
Шалгуур :: Засаглалын индекс, авлигын талаарх ойлголтын индекс (CPI), сонгуулийн тогтолцоо, иргэний оролцоо .....
1.1.5. Бүсчилсэн хөгжил ( Regional Development ) :: Улс доторх бүс, орон нутгуудын тэнцвэртэй хөгжил, хот хөдөөгийн ялгааг бууруулах, газарзүйн онцлогт тохирсон бодлого
Шалгуур :: Бүс нутгийн ДНБ, дэд бүтцийн хүртээмж, хүн амын нягтрал, хотжилтын түвшин .....
1.1.6. Соёлын хөгжил ( Cultural Development ) :: Нийгмийн үнэт зүйлс, түүх, ёс заншил, уламжлал, урлаг, соёлын өв, үндэсний хэл, бичгийг хадгалах, хамгаалах, баяжуулах, шинэчлэх
Шалгуур :: Соёлын олон талт байдал, соёлын өвийг хамгаалсан байдал, үндэсний урлагийн хөгжил, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлт, шинэчлэл .....
1.1.7. Технологийн хөгжил ( Technological Development ) ::
Шалгуур ::
1.2. ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Засаглалын үнэлгээ ( олон улсын хөгжлийн үзүүлэлт ) нь засаглалын төлөв байдалд гарч буй алдаа дутагдал, ахиц дэвшлийг үнэлэхэд ашиглаж болох томоохон арга хэрэгсэл юм. Өдгөө засаглалын багц үзүүлэлтээр улс орнуудыг байр эзлүүлэн дүгнэх, тухайн улс оронд гарч буй засаглалын өөрчлөлтийг судлах зориулалт бүхий аргыг багтаасан олон төрлийн аргачлал, глобал индексүүд бий болоод байна. Эдгээр индекс, үнэлгээний хамгийн чухал давуу тал бол тэдгээрийн хараат бус байдал болон нэг улсын тодорхой үзүүлэлтийн өсөлт, хөгжлийн хандлагын динамикийг харах, түүнчлэн бусад улс орнуудыг өөр хооронд нь харьцуулах боломж юм. Энэхүү давуу талууд нь олон улсын үнэлгээний сул тал болох үндэсний онцлогийг харгалзан үзэх боломжгүй байдлыг нөхдөг гэж үздэг.
1.1.1. Хүн & Нийгмийн хөгжил 1.1.1.1. Хүний хөгжлийн индекс ( Human Development Index )
# 1.1.1.1.1. Хүн амын дундаж наслалтын индекс
# 1.1.1.1.2. Бичиг үсгийн тайлагдалтын байдал буюу Боловсролын индекс
1.1.1.2. Аз жаргалын индекс ( Happy Planet Index )
1.1.1.3. Дэлхийн энх тайвны индекс ( Global Peace Index )
1.1.1.4. Сайн орны индекс ( Good Country Index ) .....
1.1.2. Эдийн засгийн хөгжил 1.1.2.1. Хүний хөгжлийн индекс ( Human Development Index )
# 1.1.2.1.1. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
1.1.2.2. Бизнес эрхлэхүй ( Doing Business )
1.1.2.3. Баян, хоосны ялгаа ( Gini Index )
1.1.2.4. Дэлхийн өрсөлдөх чадварын индекс ( Global Competitiveness Index ) .....
1.1.4. Засаглалын хөгжил 1.1.4.1. Авлигын төсөөллийн индекс ( Corruption Perception Index )
1.1.4.2. Дэлхийн нийтийн засаглалын шалгуур үзүүлэлт ( Wordwide Governance Indicators )
1.1.4.3. Цахим засаглалын хөгжлийн индекс ( e-Government Development Index )
1.1.4.4. Эрх зүйт ёсны индекс ( Rule of Law Index ) .....

2. Монгол Улсын хөгжлийн хүрээ

ХӨГЖЛИЙН ХҮРЭЭ / ХӨГЖЛИЙН САЛБАР / ДЭД САЛБАР
БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ
2.1. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭ
Монгол Улс сүүлийн 10 жил хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахдаа дараах хөгжлийн хүрээнүүдийг ашиглаж байна.
а. Хөгжлийн бодлого, төлөвлөлт,
түүний удирдлагын тухай хууль
Хөгжлийн хүрээ :: 1. Хүний хөгжил; 2. Нийгмийн хөгжил; 3. Эдийн засаг & дэд бүтэц; 4. Байгаль орчин; 5. Засаглал; 6. Бүс, орон нутгийн хөгжил; 7. Үндэсний өрсөлдөх чадвар; 8. Шинжлэх ухаан, технологи.
б. Алсын хараа - 2050,
МУХТЖҮЧ :: 2021 - 2025 он
Хөгжлийн хүрээ :: 1. Үндэсний бахархал, эв нэгдэл; 2. Хүний хөгжил; 3. Амьдралын чанар ба дундаж давхарга; 4. Эдийн засаг; 5. Засаглал; 6. Ногоон хөгжил; 7. Амар тайван, аюулгүй нийгэм; 8. Бүс, орон нутгийн хөгжил; 9. Улаанбаатар ба дагуул хот.
в. ЗГҮАХ :: 2016 - 2020 он Хөгжлийн хүрээ :: 1. Нийгэм; 2. Эдийн засаг; 3. Байгаль орчин; 4. Засаглал; 5. Орон нутгийн хөгжил.
г. ЗГҮАХ :: 2020 - 2024 он Хөгжлийн хүрээ :: 1. Хүний хөгжил; 2. Эдийн засаг; 3. Байгаль орчин; 4. Засаглал; 5. Бүсчилсэн хөгжил.
д. ЗГҮАХ :: 2024 - 2028 он Хөгжлийн хүрээ :: 1. Хүний хөгжил; 2. Эдийн засаг; 3. Засаглал; 4. Бүсчилсэн хөгжил.
е. УХЖТ :: 2022 он Хөгжлийн хүрээ :: 1. Ковид-19. 2. Хүний хөгжил; 3. Эдийн засаг; 4. Засаглал; 5. Байгаль орчин; 6. Бүс, орон нутгийн хөгжил.
ё. УХЖТ :: 2023 он Хөгжлийн хүрээ :: 1. Хүний хөгжил; 2. Эдийн засаг; 3. Засаглал; 4. Байгаль орчин; 5. Бүс, орон нутгийн хөгжил.
ж. УХЖТ :: 2024 он Хөгжлийн хүрээ :: 1. Эдийн засаг; 2. Хүний хөгжил; 3. Бүс, орон нутгийн хөгжил; 4. Засаглал.
з. УХЖТ :: 2025 он Хөгжлийн хүрээ :: 1. Эдийн засаг; 2. Бүсчилсэн хөгжил; 3. Хүний хөгжил; 4. Засаглал.
Шийдэл №2.1.
Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого боловсруулахдаа ижил хөгжлийн хүрээг тогтмол ашигладаг эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй.
А хувилбар :: 1. Хүний хөгжил; 2. Эдийн засаг; 3. Засаглал; 4. Бүсчилсэн хөгжил.
Б хувилбар :: 1. Хүний хөгжил; 2. Эдийн засаг; 3. Байгаль орчин; 4. Засаглал; 5. Бүсчилсэн хөгжил.
ХӨГЖЛИЙН ХҮРЭЭ
2.2. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САЛБАР
Хөгжлийн салбар ( Sector of Development ) гэдэг нь хөгжлийн хүрээнд агуулагдсан хөгжлийн үндсэн чиглэлүүд юм.
1. Хүний хөгжил Хөгжлийн салбар :: 1.1. Боловсрол; 1.2. Эрүүл мэнд; 1.3. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал; 1.4. Соёл; 1.5. Спорт
2. Эдийн засаг Хөгжлийн салбар :: 2.1. Зам, тээвэр; 2.2. Барилга, хот байгуулалт; 2.3. Түлш, эрчим хүч; 2.4. Мэдээллийн технологи, харилцаа холбоо; 2.5. ...............
3. Засаглал Хөгжлийн салбар :: 3.1. Хууль зүй, дотоод хэрэг; 3.2. Батлан хамгаалах; 3.3. Гадаад харилцаа; 3.4. Төрийн алба; 3.5. ...............
Шийдэл №2.2.
Монгол Улсын хөгжлийн салбаруудыг баталгаажуулсан эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. ( Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол )
Жишээлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг хамтад нь 1 салбар гэж үзэх үү, эсхүл тусад нь салгаж 2 салбар гэж үзэх үү? гэдгийг шийдэх хэрэгтэй гэсэн үг.
ХӨГЖЛИЙН САЛБАР
2.3. ДЭД САЛБАР
Дэд салбар ( Sub - sector of Development ) гэдэг нь хөгжлийн салбар доторх илүү нарийвчилсан, тодорхой чиглэлүүд юм.
1.1. Боловсрол Дэд салбар :: 1.1.1. Сургуулийн өмнөх боловсрол; 1.1.2. Ерөнхий боловсрол; 1.1.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол; 1.1.4. Дээд боловсрол;
1.2. Эрүүл мэнд Дэд салбар :: 1.2.1. Нийгмийн эрүүл мэнд; 1.2.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ; 1.2.3. Эм, эмнэлгийн хэрэгсэл; 1.2.4. Эрүүл мэндийн даатгал;
1.3. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал Дэд салбар :: 1.3.1. Хүн амын хөгжил; 1.3.2. Нийгмийн халамж, үйлчилгээ; 1.3.3. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа; 1.3.4. Нийгмийн даатгал;
1.4. Соёл Дэд салбар :: 1.4.1. Соёл, урлаг; 1.4.2. Түүх, соёлын өв; 1.4.3. Монгол хэл, бичиг, ёс заншил;
1.5. Спорт Дэд салбар :: 1.5.1. Нийтийн биеийн тамир; 1.5.2. Үндэсний спорт; 1.5.3. Мэргэжлийн спорт;
2.1. Зам, тээвэр Дэд салбар :: 2.1.1. Авто зам; 2.1.2. Авто тээвэр; 2.1.3. Агаарын тээвэр; 2.1.4. Төмөр зам; 2.1.5. Далайн тээвэр;
2.2. Барилга, хот байгуулалт Дэд салбар :: 2.2.1. Хот байгуулалт; 2.2.2. Газрын харилцаа, геодези, зураг зүй; 2.2.3. Барилга, барилгын материал; 2.2.4. Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц;
....... ...........................................................................................................................................................................
Шийдэл №2.3.
Хөгжлийн дэд салбаруудыг баталгаажуулсан эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. ( Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол )